TEDxUlaanbaatar

TEDxUlaanbaatarLive 2014 - МОНГОЛД АНХ УДАА

Date: 2014-03-09
Posted By: Uyanga

Үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх!

Энэ бол дэлхийн шилдэг илтгэл болон илтгэгчдийг нэгэн дор цуглуулдаг ТЕД арга хэмжээний уриа билээ. Технологи, Энтертэймэнт, Дизайн буюу ТЕД нь 2014 онд 30 жилийн ойгоо угтаж буй бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь “Удаах бүлэг” сэдвийн хүрээнд Канадын Ванкүвер хотод зохион байгуулагдах юм.

Энэ жил дэлхийн хамгийн шинийг эрэлхийлэгч, нэр хүндтэй болон үлгэр жишээ болсон илтгэгчид амьдрал, шинжлэх ухаан, урлаг, энэрэнгүй үйлс, технологи болон философи гэсэн өргөн сэдвүүдийн хүрээнд өөрсдийн хамгийн гайхалтай үнэ цэнэтэй санаагаа бусадтай бас дэлхий нийттэй хуваалцахаар “Ванкүверийн Чуулга Уулзалт”-ын төвд 2014 оны 3-р сарын 17-ноос 21-ны хооронд хуран цуглах гэж байна.

ТЕД арга хэмжээг үзэх дуртай, үнэнч фенүүд нь болсон Монголчуудын маань хувьд энэхүү арга хэмжээг зөвхөн өөрийнх нь вэбсайтад илтгэлүүд тавигдсаны дараа л үзэх боломж гардаг. Түүгээр ч зогсохгүй эдгээр илтгэлүүдийн зарим нь вэб сайтад байршдаггүй ба ихэнх илтгэл нь Монгол хадмал орчуулга байдаггүйгээс болоод маш олон Монгол үзэгчид үзэж ойлгоход бэрхшээлтэй бас хязгаарлагдмал мэдээлэлтэй байдаг.

Харин энэ жилээс эхлэн ТЕД арга хэмжээг шимтэн үзэх дуртай Монгол үзэгчиддээ зориулж нэгэн томоохон сюрпризийг та бүхэнд дэлгэж байна. Өөрөөр хэлбэл Монголчууд маань энэ удаагийн ‘ТЕД 2014: Удаах бүлэг’ арга хэмжээг дэлхийн сая сая үзэгчдийнх нь хамт Канадын Ванкүвер хотоос эх хэл дээрээ, үнэ төлбөргүйгээр, асар том кино театрын дэлгэцээр шууд үзэх боломжтой болж байна.

Нээрээ гэж үү? хэмээн та гайхаж байж болох. Тиймээ үнэхээр энэ удаад ТЕД арга хэмжээг сонирхогч, үзэгчид болон үнэнч фенүүд бүгдэд нь энэхүү гайхалтай боломж нээгдэж байна.

‘ТЕДхУлаанбаатар’ арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс эрхэм танд дэлхийн хамгийн нэр хүнд бүхий ‘ТЕД’ арга хэмжээг Монголын хамгийн том кино театр болох болох Тэнгис кино театрт Канад улсаас шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж байна.

ТЕД арга хэмжээг мэдэх хүн бүхний хувьд 2014 оын 3-р сарын  20-н яах аргагүй Тэнгис кино театрыг зорин очих өдөр нь юм. ТЕДхУлаанбаатарШууд2014 арга хэмжээ нь орон нутгийн цагаар оройн 18.30 минутаас эхлэх бөгөөд 23:00 цагт өндөрлөнө. Хэрвээ та ТЕД арга хэмжээг олон сая үзэгчдийнх нь хамт дэргэдээс ганцхан удаа ч болов үзэх юмсан гэж бодож хүсч мөрөөдөж явсан бол энэ арга хэмжээ таны мөрөөдлийн биелэл нь болж чадах болно.

Билетийн тоо хязгаартай бөгөөд тантай л адил мөрөөдөлтэй асар олон хүмүүс байгаа гэдгийг битгий мартаарай. 

Нийтэлсэн: О. Эрдэнэсүх

Flickr Updatesx

See all on Flickr

Facebook Fanx

Blogx

Хүн бүрийн заавал үзэх ёстой TEDed
TEDxUlaanbaatar 2018 үйл ажиллагаа маань 5 сарын 5-ны өдөр болох гэж байгааг сон

Read more » 2018/04/21

Хүн бүрийн үзэх ёстой 15 TED илтгэл
TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай са

Read more » 2018/03/19

TED Нээлттэй Орчуулгын Төсөл: Сурга
TED өөрийн гол зорилгын хүрээнд буюу "Үнэ цэнэтэй санаануудыг түгээх"-ээр хүссэн

Read more » 2015/04/09